Гадаад үг болно маш олон мэдээлэлийг энэ гэж тарихан даа хадгал.

2009-12-17,
Орон зайн буюу “Цицероны” арга
Эртний Грек, Ромын уран илтгэгч нар гайхамшигт ойтой байсан тухай та нар мэдэх үү?
Тэд иргэд, сенатыг ятгаж, өөртөө татахын тулд цаас харалгүй, цээжээрээ бодол санаагаа эмх цэгц, тодорхой дэс дараалалтай илтгэж сурах шаардлага гардаг нь ойлгомжтой шүү дээ. Тийм ч учраас бусдыг итгүүлэхийн тулд их хэмжээний тоо, баримтыг хольж хутгахгүйгээр цээжлэн ярьдаг байв.

Тэд яаж ингэж чаддаг байв аа?
Орон зайн буюу “Цицероны” (Ромын өрөөний, байршлын, Loci гэх мэт олон нэртэй) аргаар цээжилдэг байжээ. Энэ аргыг дараах жишээн дээр авч үзье. Та илтгэл тавих болжээ. Ингэхийн тулд материалуудаа цуглуулаад, төлөвлөгөө хийх нь ойлгомжтой. Жишээ нь “Хүний оюуны чадавхийн хөгжлийн тухай” гэдэг сэдвээр илтгэл тавих гэж байна гэж бодъё.

Төлөвлөгөөгөө дараах байдлаар гаргая.
1. Хүний үүсэл буюу анхны хүний оюун ухааны түвшин.
2. Эртний иргэншлүүдийн үеийн хүний оюун ухааны хөгжлийн байдал.
3. Дундад зууны хүний оюуны байдал буюу хэрэгцээ.
4. 19 зуун, 20 зууны эхэн үеийн хүний оюуны байдал.
5. Мэдээллийн эрин үед хүний оюун ухаанд тавигдах шаардлага.
Эдгээр бүлгүүдийн агуулгыг илтгэж чадах тулгуур дүрс сонгоё.
1. Чулуун зэвсгийн үеийн хүн.
2. Эртний Ромын хүний баримал.
3. Дундад зууны үеийн хүний хөрөг зураг.
4. 20 зууны эхэн үеийн хувцастай хүний баримал.
5. Орчин үеийн хүний зураг.

Дээрхи дүрсүүдээ маш сайн төсөөлөнө. Тэгээд өөрийнхөө гэр эсвэл сайн мэддэг газрынхаа байрлал нь өөрчлөгддөггүй 5 эд зүйлийг сонгоод мөн төсөөлнө. Эцэст нь дүрсүүдээ нэг нэгээр нь эд зүйл тус бүрт ямар нэгэн байдлаар (дүрс буюу эдийг санаандаа хооронд нь нааж, хадаж г.м) холбож өгнө. Дараа нь илтгэл тавихдаа эд зүйлсээ эхнээс нь авахуулаад санаандаа харахад түүнтэй холбоотой дүрсүүд шууд санагддаг. Энэ мэтээр их хэмжээний баримтыг санаж болно. Та зүгээр туршаад л үзээрэй.

Дэд дүрсүүд ялгах арга
Энэ аргыг дээрхи жишээг үргэлжлүүлэх байдлаар авч үзье. Бидний тавьж байгаа илтгэлийн хэсэг бүр мэдээж дотроо задарч, янз бүрийн баримт, нэмэлт мэдээ агуулдаг. Тийм учраас илтгэлийн маань эхний хэсэг “Хүний үүсэл буюу анхны хүний оюун ухааны төвшин” гэсэн гарчигтай бөгөөд түүнийг “Чулуун зэвсгийн үеийн хүн”-ээр төлөөлүүлсэн билээ. Одоо энэ бүлэгтэй холбоотой баримтууд цээжлэнэ гэж бодьё. Хүн мичнээс үүсч хөдөлмөрийн ачаар хүн болсон гэдэг онол байдаг. Уг онол хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй учраас тэр хоёрыг тус бүрд нь нэг нэг дүрс болгоно. Энэ нь мич буюу хөдөлмөрийг илэрхийлсэн хөдөлмөрийн багаж сүх байг. Тэгвэл эдгээр нь чулуун зэвсгийн хүнтэй холбоотой учраас түүний толгой, гар хоёрыг ялгаад мичийг толгой дээр нь суулган, гарт нь сүх бариулчихья. Ингээд хамтад нь нэг төсөөлчихөөд нийлэмж маань бэхжин дараа нь сайн санагдана. Ярихдаа уг хүнийхээ толгойноос эхлэн нийлэмжүүдийг дүрслэн харна.
Чөлөөт нийлэмжийн, буцах, дүрсийг хувиргах арга гэх мэтийн дээрхиэс өөр аргуудыг бас өргөн хэрэглэдэг. Эдгээр нь бүгд тогтоолтыг хялбарчлахад чиглэгдсэн бөгөөд янз бүрийн мэдээллийг тогтооход ашиглагддаг ажээ.

Дүрст кодууд
Ой тогтоолт сайжруулах урлагт дүрст код гэсэн ойлголт өргөн хэрэглэгддэг. Энэ нь байнга давтагддаг мэдээллийг ямар нэгэн дүрс болгон хувиргасан элемент юм. Жишээлбэл, тоо, гараг, сар, хүний нэр гэх мэтийн зүйлс байж болно.12-р сарыг оргилуун дарсаар төсөөлөн бодох боломжтойг та зөвшөөрөх байх. Дүрст код ямар ач холбогдолтой вэ? Байнга давтагддаг дээрхи хэлбэрийн мэдээллийг их хэмжээгээр нь цээжлэх маш хэцүү бөгөөд цээжилсэн ч гэсэн заавал хоорондоо холилдож андуурагддагийг уншигч та хүлээн зөвшөөрөх байх. Харин дүрс хэлбэрт оруулбал цээжлэхэд хамаагүй амар болно. Тэгээд ч дүрсүүдийг амархан өөрчлөн баяжуулж болдог.

Гадаад үг цээжлэх тухай
Гадаад ертөнцтэй харилцаа холбоо эрчимтэй хөгжиж байгаа өнөө үед дор хаяж ямар нэг гадаад хэл мэдэхгүй бол амжилтанд хүрэх боломжгүй болжээ. Тэгвэл гадаад хэл богинохон хугацаанд яаж сайн сурах вэ? гэсэн асуудал хүн бүрийн, тэр тусмаа залуу хүн бүрийн санааг зовоож байгаа нь ойлгомжтой. Гадаад хэл сурахад олон үг цээжлэх явдал хамгийн хэцүү даваа болдог. Ихэнх гадаад хэл сурагчид маань үгнүүдээ системгүй цээжилдэг. Ингэж цээжлэхэд хэрэгтэй үгнүүдээ эргэж санахад хэцүү байдаг. Харин мнемоникийн тусламжтайгаар нэг дор олон гадаад үг, үсэг баттай цээжлэх боломжтой. Ямар ч хэлний үгнүүд бүгд цаанаа тодорхой нэг л утга илэрхийлдэг. Жишээлбэл, монголоор “алим” гэдэг жимсийг оросоор “яблоко”, англиар “apple”, солонгосоор “са гва” гэнэ. Харин энэ олон үгний цаана нэг л төрлийн жимс байна. Тийм болохоор бид утгыг нь мэдэж байгаа болохоор сурч байгаа хэл дээрээ дуудлагыг нь л цээжлэх хэрэгтэй болно. Ингэхийн тулд тогтоох гэж байгаа зүйлээ тодорхой дүрслэх хэрэгтэй. Олон үг цээжлэх хэрэгтэй бол тус бүрийх нь утгыг дүрслээд бүгдийг нь хооронд нь өмнө үзсэн аль нэг аргаараа холбоно. Дараа нь дуудлагуудыг нь дүрс болгонтойгоо холбож өгнө. Эцэст нь давталтын үечлэлийн дагуу цээжнээсээ давтахад л хангалттай.

Гадаад үгнүүд цээжлэх өөр арга бол тэдгээрийг бодит орчинд нь цээжлэх явдал юм.
Бид эргэн тойрныхоо эд зүйлийн утгыг илэрхийлсэн үгнүүдийг хамгийн их хэрэглэдэг. Тэгэхээр цээжлэх үгнүүдийн утга нь бэлэн байна л гэсэн үг. Тэр нь таны амьдардаг хот, аймаг, сум, танай гэр, өрөөнүүд чинь, сурдаг сургууль, ажлын газар байж болно. Тэнд танд хэрэгтэй сандал, ширээ, ор, дэвсгэр гэх мэт бүх зүйл байх ёстой. Хүний тухай үгс цээжлэх гэж байгаа бол найзыгаа гэртээ авчраад (оюун санаандаа) түүний эрхтнүүдийг нэг бүрчлэн тогтоож болно. Мөн үйл үгс цээжлэх үедээ хүнтэй туршилт хийдэг лаборатори төсөөлөх хэрэгтэй. Тэгээд цээжлэх гэж байгаа үгсээ тодоор төсөөлөн гадаад дуудлагыг нь дээр нь байршуулна. Бодит үгсийг шууд, хийсвэр үгсийг бэлгэдлийн, дуудлагын төстэй байдал дээр тулгуурласан гэх мэт дурын аргаараа дүрс болгон хувиргаж цээжлэнэ.
Зурагт толь худалдан авч бүх зурагнуудыг нь нэг нэгэнгүй анхааралтай ажиглан дүрст нийлэмж үүсгэн цээжлээрэй. Хамгийн түгээмэл хэрэглэгддэг үгсийн толь худалдан авч цээжилсэн ч болно. Энэ аргаар Ой тогтоолтын Дэлхийн 7 удаагийн аварга Доминик О’Брайен 1 цагийн дотор 320 герман үг цээжилж байсан юм. 1цагт 50 гадаад үг цээжлэх манай сургалтанд хамрагдсан нэг охин 17 минутанд 50 англи үг цээжилж дээд амжилт тогтоож байсан юм.

Гэхдээ цээжилсэн үгсээ идэвхтэй давталтын аргаар 8, 24 цаг, тэгээд 2 хоногийн дараа давтан батжуулахаа бүү мартаарай. Дараа нь 2 долоо хоногийн дараа давтана. Энэ үед мартагдсан үгсээ давтахад дахин мартагдахгүйгээр цээжлэгдэнэ. Эцэст нь хамгийн гол зүйл бол сурсан үгсээ ашиглах явдал юм. Танд хэрэгтэй бол та санана. 

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax